Төрийн банкны хамт олон “Мод тарих үндсэний өдөр” өөрсдийн тарьж ургуулсан модоо арчилж, тордох ажлыг зохион байгууллаа.

2018-10-18


Төрийн банкны хамт олон өнгөрсөн хавар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 30 ширхэг мод тарьж ургуулсан билээ. Энэ намрын “Мод тарих үндэсний өдөр” өнгөрөгч бямба гараг буюу 2018.10.13-ны өдөр болж, тус өдрөөр Төрийн банкны хамт олон өөрсдийн тарьж ургуулсан модоо арчилж, тордох ажлыг зохион байгууллаа. Энэхүү 30 бургасыг нэг өдөр арчилгаа, усалгаа хийгээд орхих биш бүтэн жилийн хугацаанд арчилгаа, усалгааны зардлыг Төрийн банкнаас хариуцах болсон бөгөөд цаашдаа жил бүр нэмж тарьсаар Төрийн банкны төгөл байгуулж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх юм.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК