БИЗНЕСИЙН ЭРСДЭЛИЙН ХЭЛТЭСТ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭЧИН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2018-08-09


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Зээлийн үйл ажиллагааны хүрээнд авч буй барьцаа хөрөнгийн бодит үнэлгээг тогтоох замаар эрсдэлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн туршлага:

• Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Үнэлгээчний тусгай зөвшөөрөлтэй байх /барилгын инженер бол давуу тал болно/
• Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх;
• Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн;
• Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх;
• Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах, хянах чадвартай;
• Тооцоолон бодох, дүн шинжилгээ хийх чадвартай;
• Судалгаа шинжилгээ хийх, харьцуулалт хийх чадвартай; 

Туслах  мэргэжлийн туршлага:
• Ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх,
• Багаар хамтран ажиллах чадвартай;
• Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;
• Харилцааны өндөр соёлтой;
• Бүтээлч, шинийг санаачлагч байх;

Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах 
 
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК