2018-05-30
Төрийн банкнаас хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөгийг 6 дах жилдээ зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгөөр дамжуулан бидний ирээдүй болсон хүүхэд багачууд, бяцхан харилцагчиддаа урам зориг, хүсэл мөрөөдөл өгөх зорилготойгоор 2018 оны 5-р сарын 31-ний өдрийн 11:00-14:00-д БЗД-ийн 23-р хорооны Улиастайн эцсийн буудлын ЕБС-ийн 87 дугаар гадаа талбайд, 14:00-16:00-д Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” цогцолборт, 2018 оны 6-р сарын 1-ний өдрийн 10:00-16:30-д Сүхбаатарын талбайд тус тус зохион байгуулна. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн та бүхнийг дараах сюрприз хүлээж байна.
Улиастай, Гачуурт тосгонд:
Сүхбаатарын талбайд:
(27 хүүхэд Дэлхийн 3 удаагийн аварга Д.Мөнхзултай шатар тоглоно)
Та бүхэн гэр бүлийнхээ хамт “Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөгт хүрэлцэн ирж баяр хөөр, инээд баяслаар дүүрэн нэг өдрийг өнгөрүүлээрэй.
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2024 Төрийн банк ХК