ТӨРИЙН БАНК ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

2017-09-19


Монгол Улсад банкны тогтолцоо үүсч, хөгжсөний 93 жилийн ойн хүрээнд болсон “БАНКИР-2017” хөлбөмбөгийн тэмцээн  Төв цэнгэлдэхэд боллоо. Банкны салбарын ажилтнуудын дунд болдог тус тэмцээнд шигшээ болон дээд лигт тоглодог өндөр зэрэглэлийн тамирчид оролцдог учир өрсөлдөөнтэй болдог юм.

Энэ жилийн банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг “БАНКИР-2016” тэмцээний аварга Төрийн банк зохион байгуулсан бөгөөд есөн банкны  баг тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн аваргаар Төрийн банкны баг тодорсон бол мөнгөн медалийг Монголбанк-Чингис хаан банкны нэгдсэн баг, хүрэл медалийг Голомт банкны баг тамирчид хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн алтан медалийн эздээр Монголбанк-Чингис хаан банкны нэгдсэн баг хүртсэн бол удаах байруудад Голомт, Төрийн банкны баг шалгарчээ.

Банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй шилдэг хаалгачаар Голомт банкны багийн хаалгач М.Цэрэндэжид, эрэгтэй шилдэг хаалгачаар Монголбанк-Чингис хаан банкны нэгдсэн багийн хаалгач Б.Мөнхболд, эмэгтэй шилдэг довтлогчоор Монголбанк-Чингис хаан банкны нэгдсэн багийн довтлогч У.Уянга, эрэгтэй шилдэг довтлогчоор Голомт банкны Б.Золбоо, эмэгтэй шилдэг тоглогчоор Төрийн банкны Ц.Дэмбэрэлмаа, эрэгтэй шилдэг тоглогчоор Төрийн банкны хамгаалагч Ц.Баяраа нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн юм.

 “БАНКИР-2017 тэмцээнд Монгол Улсын ТОП-4 банкны нэг Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг хоёр жил дараалан түрүүлж, шилжин явах цомоо хадгалан үлдсэн. Хэрвээ ирэх жил болох “БАНКИР-2018 тэмцээнд дахин түрүүлбэл гурван жил дараалан түрүүлсэн амжилтаар шилжих явах цомоо үүрд хадгалах боломжтой болох юм.

Төрийн банкны хувьд нийтийн биеийн тамирыг дэмжих, нийт ажилтнуудынхаа эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, хамт олны уур амьсгалыг бэхжүүлэх, багийн ажиллагааг сайжруулах зорилгоор банкны ажилтнуудаас бүрдсэн сагсан бөмбөг, хөлбөмбөг, гар бөмбөгийн шигшээ багийг байгуулан Банк, санхүүгийн салбарын томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн бөгөөд 2017 оны Банк хоорондын аварга шалгаруулах тэмцээний сагсан бөмбөг, хөлбөмбөгийн төрөлд түрүүлж, хошой аварга болоод байна.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК