“Улаанбаатар Түншлэл”-д Тайванийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулна

2017-09-05


Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь Тайвань Монголын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн тулд Тайваниас 10 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг урин, есдүгээр сарын 7-10-нд “Улаанбаатар Түншлэл-2017” намрын Олон улсын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармагийн үеэр Тайванийн гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлэгийн тоног төхөөрөмж, барилгын материал, металл эдлэл, малын нэмэлт тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг танилцуулах аж.

Тайванийн Экспорт, Импортын банк нь Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн санхүүжилтыг нэмэгдүүлэх, Тайваниас бүтээгдэхүүн импортлоход дэмжлэг үзүүлэх үүднээс Төрийн банктай хамтран Тайванийн бүтээгдэхүүн импортлох санхүүжилтын хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон байна. Тайваниас худалдан авалт хийхийг дэмжсэн энэхүү санхүүжилтын зээлийн нийт дүн нь худалдан авалтын нийт дүнтэй адил хэмжээтэй байх боломжтой бөгөөд эргэн төлөлтийн хугацаа нь 5 жил хүртэл байх юм. Мөн Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Тайванийн компаниас захиалга хийсэн тохиолдолд өөр бусад улсаас бүтээгдэхүүн тээвэрлэн авч байгааг ч үл харгалзан энэхүү санхүүжилтын зээлэнд хамрагдах боломжтой юм байна.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Тайвань нь өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт чухал үүрэг, роль гүйцэтгэж байгаа юм. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт Тайванийг төлөөлж чадахуйц, олон улсын шагнал хүртэж байсан шилдэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулах юм байна.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК