ТӨРИЙН БАНК ГАЛ ТҮЙМРИЙН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛСЭД НЭГДЛЭЭ

2017-07-17


Төрийн Банкны хамт олны зүгээс Монгол орны төв болон хойд бүс нутагт үлэмж хэмжээний хохирол учруулаад байгаа ой, хээрийн түймрийг унтраах ажилд туслах аянд нэгдэж 34 000 414 8820 тоот хандивын данс нээгээд байна. 
Төрийн Банкны эрхэм харилцагч, үйлчлүүлэгчид та бүхнийг Монгол орныхоо үзэсгэлэнт  байгаль эхээ авран хамгаалах, ой, хээрийн түймрийн гамшигтай тэмцэх үйлсэд нэгдэхийг УРИАЛЖ байна.

ХАНДИВЫН ДАНС:
Дансны нэр:                      Төрийн банк
Дансны дугаар:               34 000 414 8820 

Мөн аялалд гарахдаа дараах зүйлсийг анхаарч байгаль дэлхийгээ хайрлан, хариуцлагатай аялахыг уриалж байна.
- Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины цог, нурмаа бүрэн унтраах,
- Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээр ил задгай гал түлэхгүй байх
- Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох,
- Насанд хүрээгүй хүүхдийг шүдэнз, асаагуураас хол байлгах,
- Гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх,
- Хуурайшилт ихтэй үед халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүхэнд хийж сайтар унтрааж байх.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК