ТӨРИЙН БАНК “НАСНЫ ХИШИГ” ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ.

2017-07-31


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ахмад настанд Насны хишиг олгох тухай журмыг хэлэлцэн баталсан билээ.

Ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар - Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд тусгасны дагуу ТӨРИЙН БАНК нийт 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан олгож эхэллээ.

АХМАДУУД ЯМАР ЖУРМААР “НАСНЫ ХИШИГ” АВАХ ВЭ?

• Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаж өгнө. Насны хишиг авах хүний иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очно.
• Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, насны хишиг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Мөн итгэмжлэгдсэн эдгээдээр дамжуулан авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгоно.
• Гадаадад оршин суугаа иргэний насны хишгийг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгоно.
• Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн данс үнэ төлбөргүй нээнэ. Мөн энэ мөнгийг олгохдоо ямар нэг шимтгэл авахгүй.
• Насны хишиг авах ахмад настан хүсэлт гаргавал тухайн банкин дахь өөрийн данстай холбож болно. Энэ зохицуулалтыг тухай иргэн өөрөө хүссэн тохиолдолд зохицуулах боломжтой.
• Арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.

НАСНЫ ХИШИГ АВАХ НАСНЫ АНГИЛАЛ

• 65-69 настай 43089 ахмад настан 50 мянга
• 70-79 настай 57624 ахмад настан 80 мянга
• 80-89 настай 18700 ахмад настан 150 мянга
• 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК