ТА БАНКИНД ИРЭЛГҮЙГЭЭР МОНГОЛООС БОЛОН ГАДААДААС ОНЛАЙНААР ХАНДАЖ ДАНС НЭЭХ, КАРТ ЗАХИАЛГА ХИЙХ, ГЯЛС БАНК ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

    Бид танд банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий Гялс банк үйлчилгээг санал болгож байна.
   Хэрэв та Гялс банк үйлчилгээнд бүртгүүлээгүй эсвэл үйлчилгээнд бүртгэлтэй боловч гүйлгээ хийх эрхгүй бол бүртгэлгүй гэж сонгоод дараах зааврын дагуу хүсэлтээ илгээгээрэй.

Та төрийн банкны гялс банк үйлчилгээнд бүртгэлтэй юу?

Тийм    


Онлайн Гялс банкинд бүртгүүлэх үйлчилгээ
  • www.statebank.mn вэб хуудас дахь Онлайн Гялс банкинд бүртгүүлэх хүсэлт гэсэн хэсэгт хандаж бүртгэлгүй гэж сонгоно.
  • Оршин суугаа улсаа сонгоно.
  • Бүтээгдэхүүн сонгох хэсэгт Гялс банк үйлчилгээнд нэвтрэх нэр, гар утасны дугаар болон и-мэйл хаягийн мэдээллээ бөглөнө.Таны бүртгүүлсэн И-мэйл хаягт тань гэрээ болон хүсэлтийн маягт илгээгдэх тул та зөвхөн өөрөө ашигладаг хувийн мэйл хаягаа оруулна уу.
  • Хувийн мэдээллээ оруулах хэсэгт Та өөрийн мэдээллийг үнэн, зөв, алдаагүй бөглөж үргэлжлүүлэх товчийг дарснаар гэрээ зөвшөөрөх хэсэгт шилжинэ.
  • Та гэрээг уншиж танилцан Зөвшөөрөх сонголтыг хийснээр банк таныг онлайнаар гэрээтэй танилцсан гэж үзнэ.
  • Банк таны хүсэлтийг хүлээж авсан даруй таны бүртгүүлсэн и-мэйл хаягт Банкны onlinebanking@statebank.mn гэсэн албан ёсны хаягаас хариу өгнө.
  • Харилцагч банкнаас и-мэйлээр ирсэн зааврын дагуу баримтуудыг хэвлэн авч Монгол Улсад суугаа бол нотариатаар, гадаад улсад суугаа бол оршин суугаа улсынхаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажуулан, бичиг баримтын баталгаажуулсан хуулбарын хамт баталгаат шуудангаар Банкны заасан хаягт илгээнэ. Үүнд:
    • Харилцагчийн бөглөсөн мэдээлэл бүхий анкетад баталгаат гарын үсгээ зурж, нотиариатаар баталгаажуулах.
    • Цахим үйлчилгээний ерөнхий гэрээг 2 хувь хэвлэж, гарын үсгээ зурах.
    • Гадаад паспорт, цахим иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулах
  • Банк таны илгээсэн баталгаат шууданг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шалган баталгаажуулах бөгөөд Гялс банк үйлчилгээнд бүртгэж энэ тухай мэдээллийг таны бүртгүүлсэн мэйл хаягт илгээнэ.
  • Үйлчилгээг ашиглаж эхэлсэн өдрөөс таны данснаас Гялс банк үйлчилгээний жилийн хураамж суутгагдах тул дансандаа мөнгө байршуулаарай.

Анхаар!

   Харилцагч нь өөрийн и-мэйл хаягны нууцлал, Гялс банкны нэвтрэх нэр, нууц үг, бусад шаардлагатай мэдээллээ нууцлах үүрэг хүлээх ба эдгээр мэдээллийг бусдад алдсан, ашиглах боломж олгосон болон өөр этгээд хууль бусаар нэвтэрсэн, мэдээллийг олж авсанаас үүсэх үр дагаварыг Банк хариуцахгүй.
   Харилцагчийн оршин сууж буй газраас үл хамааран Гялс банк үйлчилгээ авахтай холбоотой харилцааг Монгол Улсын хууль тогтоомж болон харилцагчтай байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу зохицуулна.